Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 31 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2011 оны 11-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 8 барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2011 оны 11-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 4113 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 4713 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 63 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.5 хувиар буюу 25 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөг байв.
Хүснэгт 1. Үхрийн 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2003-2011 оны сар, төгрөг
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
2003 он
|
1209
|
1276
|
1393
|
1589
|
1871
|
1819
|
1733
|
1519
|
1144
|
1133
|
1256
|
1363
|
2004 он
|
1463
|
1769
|
1571
|
1764
|
1843
|
1933
|
2013
|
1713
|
1717
|
1600
|
1650
|
1775
|
2005 он
|
1888
|
2193
|
2243
|
2435
|
2635
|
2780
|
2656
|
2479
|
2392
|
2186
|
2134
|
2265
|
2006 он
|
2326
|
2368
|
2354
|
2600
|
2651
|
2789
|
2767
|
2589
|
2544
|
2387
|
2293
|
2294
|
2007 он
|
2331
|
2541
|
2666
|
2846
|
2905
|
3272
|
3146
|
3136
|
3043
|
2826
|
2703
|
2782
|
2008 он
|
3035
|
3264
|
3411
|
3947
|
4307
|
4544
|
4428
|
4020
|
3760
|
3264
|
3061
|
2992
|
2009 он
|
3011
|
3076
|
3555
|
3642
|
3855
|
3932
|
3613
|
3334
|
3028
|
2880
|
2897
|
2828
|
2010 он
|
3169
|
3868
|
4180
|
4807
|
5570
|
5789
|
4808
|
4254
|
3934
|
3599
|
3539
|
4047
|
2011 он
|
4800
|
4788
|
4403
|
4232
|
4665
|
4785
|
4916
|
4748
|
4757
|
4669
|
4713*
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.9 хувиар буюу 75 төгрөг, хонины цул махны үнэ 0.8 хувиар буюу 33 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5200 төгрөгөөр худалдаалж байна.
Хүснэгт 2. Хонины 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2003-2011 оны сар, төгрөг
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
2003 он
|
1014
|
1168
|
1360
|
1597
|
1857
|
1785
|
1583
|
1344
|
1069
|
1022
|
1117
|
1267
|
2004 он
|
1333
|
1594
|
1522
|
1725
|
1781
|
1875
|
1822
|
1647
|
1567
|
1403
|
1439
|
1544
|
2005 он
|
1722
|
1888
|
1900
|
2183
|
2405
|
2601
|
2553
|
2339
|
2146
|
1915
|
1870
|
2003
|
2006 он
|
2084
|
2260
|
2157
|
2394
|
2411
|
2622
|
2591
|
2450
|
2248
|
2065
|
1946
|
2027
|
2007 он
|
2108
|
2364
|
2491
|
2656
|
2825
|
3138
|
3090
|
2970
|
2774
|
2439
|
2350
|
2464
|
2008 он
|
2772
|
3036
|
3211
|
3710
|
3929
|
4086
|
4156
|
3719
|
3424
|
2993
|
2685
|
2678
|
2009 он
|
2724
|
2722
|
2980
|
3385
|
3593
|
3468
|
3096
|
2781
|
2547
|
2309
|
2350
|
2356
|
2010 он
|
2688
|
3103
|
3605
|
4165
|
5120
|
5225
|
4195
|
3861
|
3490
|
3146
|
3190
|
3686
|
2011 он
|
4203
|
4250
|
3810
|
3607
|
4103
|
4038
|
4244
|
4253
|
4322
|
4135
|
4113*
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Гурилын үнэ
2011 оны 11-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 800-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 800-аас 850 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 800 төгрөг, 1-р зэргийн гурил 600 төгрөг, 2-р зэргийн гурил 480 төгрөг буюу хамгийн хямд үнээр зарагдаж байна.
“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2011 оны 11-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.9 хувиар буюу 8 төгрөгөөр буурч, монгол төмс 3.1 хувиар буюу 29 төгрөг, хятад төмс 1.6 хувиар буюу 10 төгрөг, байцаа 4.3 хувиар буюу 38 төгрөг, сонгино 3.2 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус өссөн байлаа. “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР