Махны дундаж үнэ
2014 оны 8-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6595 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7760 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай болон цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркет болон “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
|
Үхрийн мах
|
|
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
|
2013 он
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
|
2014 он
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7760*
|
|
|
|
|
|
Хонины мах
|
|
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
|
2013 он
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
|
2014 он
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6595*
|
|
|
|
|
* 1-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буюу 245 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Талхны үнэ
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний зах болон “Оргил” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2014 оны 8-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-1000 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Таван эрдэнэ” хүнсний захад задгайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөг, 1-р зэргийнх нь 1100 төгрөгийн үнэ ханштай байна.
Төмс, хүнсний ногоо
2014 оны 8-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол байцаа болон хятад бөөрөнхий сонгины үнэ тогтвортой байлаа. Харин монгол төмсний үнэ 9.5 хувиар буюу 125 төгрөг, лууван 5.2 хувиар буюу 110 төгрөгөөр тус тус буурч, манжингийн үнэ 3.1 хувиар буюу 55 төгрөгөөр өссөн байлаа.