Махны дундаж үнэ
Тус долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 22264 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20104 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 3.0 хувиар, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах “Номин” супермаркет, хамгийн хямд буюу 17499 төгрөг, харин “Их наяд” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 23800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.5 хувиар, хонины цул махны үнэ 1.4 хувиар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 14500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 20800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2900 төгрөг, 1-р зэргийнх 2100-2500 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2200-2400 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2060-2200 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” Супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2060 төгрөгөөр, харин “Cансар” сүпермаркет, “Саруул” Худалдааны төв, “Оргил” сүпермаркетад 2200 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
Өмнөх долоо хоногтой харьцуулахад Монгол төмсний үнэ 0.4 хувиар өсч 1691 төгрөг, монгол луувангийн үнэ тогтмол байсан ба 2223 төгрөг, Монгол байцааны үнэ 1.6 хувиар өсч 2805 төгрөг, Хүрэн манжингийн үнэ тогтмол байсан ба 4260 төгрөг, монгол сонгино үнэ 0.5 хувиар өсч 5264 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.