Махны дундаж үнэ
2024 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14159 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17711 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар буурч 17711 төгрөг, үхрийн цул махны үнэ 20334 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4100 төгрөг, дээд зэрэг нь 3170 төгрөг, 1-р зэрэг нь 2351 төгрөг, 2-р зэрэг нь 1435 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, 1-р зэрэг нь 2300 төгрөг, 2-р зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнэ
“ Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар буурч 1352 төгрөг, монгол байцай 0.3 хувиар буурч 2271 төгрөг, монгол сонгино 4.9 хувиар өсөж 3382 төгрөг, монгол лууван 5.0 хувиар өсөж 2531, хүрэн манжин 3.5 хувиар өсөж 3037 төгрөгийн дундаж үнэтэй байна.