Махны дундаж үнэ
2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Гурилын үнэ
“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4222 төгрөг, дээд зэрэг нь 3193 төгрөг, 1-р зэрэг нь 2220 төгрөг, 2-р зэрэг нь 1358 төгрөг байна.
Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, 1-р зэрэг нь 2100 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Хүнсний ногооны үнэ
“ Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1 хувиар буурч 1345, монгол байцай 3.7 хувиар өсөж 3133 төгрөг, хүрэн манжин 0.8 хувиар өсөж 4165 төгрөг, монгол лууван 0.8 хувиар өсөж 2992 төгрөг, монгол сонгино 1.4 хувиар өсөж 3758 төгрөгийн дундаж үнэтэй байна.