Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2016 оны 7-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос11 нэрийн барааны үнэ тогтвортой, 18 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2016 оны 7-р сарын4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5510 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 260 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 9.0 хувиар буюу 810 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2016 оны сар, төгрөг
Үхрийн мах |
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
2013 он |
7335 |
8025 |
7895 |
8330 |
8380 |
8275 |
8225 |
7710 |
7825 |
7245 |
7115 |
7280 |
2014 он |
7980 |
7775 |
8425 |
8370 |
8685 |
8730 |
7955 |
7590 |
7635 |
7550 |
7495 |
7465 |
2015 он |
7415 |
7565 |
7810 |
8080 |
8145 |
8445 |
7985 |
7230 |
7005 |
5975 |
5620 |
5520 |
2016 он |
6165 |
6875 |
7105 |
8170 |
8495 |
7930 |
6735* |
|
|
|
|
|
Хонины мах |
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
2013 он |
6480 |
7095 |
7060 |
7420 |
7490 |
7470 |
7415 |
6710 |
6540 |
6215 |
6085 |
6245 |
2014 он |
6855 |
6675 |
7040 |
7630 |
7800 |
7685 |
7030 |
6585 |
6395 |
5965 |
5835 |
5940 |
2015 он |
5860 |
6140 |
6735 |
7460 |
7555 |
7455 |
6830 |
6050 |
5540 |
4510 |
4200 |
3930 |
2016 он |
4625 |
5495 |
5970 |
6935 |
6945 |
6525 |
5510* |
|
|
|
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.1 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 3.5 хувиар буюу 250 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 7-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна.“Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 7-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол манжин 30.1 хувиар буюу 1375 төгрөг, байцаа 21.4 хувиар буюу 105 төгрөг монгол лууван 4.1 хувиар буюу 110 төгрөг, буурч, хятад сонгино 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр тус тус буурсан байна.