Сум

Махны дундаж үнэ

2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5735 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7210 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 2.9 хувиар буюу 205 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015

7415

7565

7810

8080

8145

8445

7985

7230

7210*

 

 

 

Хонины мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015

5860

6140

6735

7460

7555

7455

6830

6050

5735*

 

 

 

* 1-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувиар буюу 75 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.8 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин”, “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ 

2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 1500-2000 төгрөг, дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетэд “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Замбала”,  “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Барс”, “Баянзүрх” захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.1 хувиар буюу 160 төгрөгөөр, монгол лууван 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр, монгол манжин 4.1 хувиар буюу 90 төгрөгөөр, монгол байцааны үнэ 12.8 хувиар буюу 210 төгрөгөөр тус тус буурчээ.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft