Сум

Махны дундаж үнэ                              

2021 оны 11 дүгээр сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10871 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13322 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 43 төгрөгөөр (0.3%) төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Үхрийн ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2015

7 415

7 565

7 810

8 080

8 145

8 445

7 985

7 230

7 005

5 975

5 620

5 520

2016

6 165

6 875

7 105

8 170

8 495

7 930

6 950

6 865

6 120

5 235

5 495

5 580

2017

6 775

7 405

7 785

7 985

8 230

7 905

7 725

7 375

7 250

6 945

6 710

6 505

2018

6 615

7 110

7 740

8 365

8 465

8 735

9 085 

8 225

7 780

7 845

8 005

8 305

2019

8 875

8 925

9 390

9 635

10 960

11 700

12 280

11 540

11 375

10 950

10 090

9 755

2020

10 534

11 415

11 665

11 735

11 940

12 640

12 760

11 760

11 235

10 855

11 075

11 210

2021

11 615

12 605

12 670

13 850

13 960

14 770

14 800

13 700

13 420

13 280

13 322*

 

Хонины ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2015

5 860

6 140

6 735

7 460

7 555

7 455

6 830

6 050

5 540

4 510

4 200

3 930

2016

4 625

5 495

5 970

6 935

6 945

6 525

5 780

5 605

4 940

4 250

3 945

4 390

2017

5 650

6 030

6 675

7 080

7 235

6 700

6 575

6 395

6 210

5 760

5 380

5 140

2018

5 240

5 945

6 560

7 290

7 490

7 515

7 535 

6 980

6 415

6 440

6 690

6 695

2019

7 170

7 340

7 945

8 710

9 820

10 430

10 045

9 700

9 640

9 095

7 710

7 635

2020

8 705

9 600

9 765

9 835

10 125

10 385

10 650

9 870

9 170

8 715

8 635

8 580

2021

9 040

10 460

10 705

12 320

12 390

12 695

12 440

11 380

10 975

11 005

10 871*

 

*1-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 103 (0.9%) төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2021 оны 11 дүгээр сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1540 төгрөгийн үнэтэй байна. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2021 оны 11 дүгээр сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 5.9 хувиар өсч 946 төгрөгөөр, монгол лууван 3.2 хувиар өсч 2598 төгрөгөөр, монгол байцай 2.0 хувиар өсч 2006 төгрөгөөр, монгол хүрэн манжин 5.2 хувиар өсч 3279 төгрөгөөр, сонгино 0.4 хувиар өсч 2669 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft