Махны дундаж үнэ
2021 оны 11 дүгээр сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10506 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13050 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 506 (3.7%) төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 281 (1.9%) төгрөгөөр тус тус буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг
Үхрийн ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2015
|
7 415
|
7 565
|
7 810
|
8 080
|
8 145
|
8 445
|
7 985
|
7 230
|
7 005
|
5 975
|
5 620
|
5 520
|
2016
|
6 165
|
6 875
|
7 105
|
8 170
|
8 495
|
7 930
|
6 950
|
6 865
|
6 120
|
5 235
|
5 495
|
5 580
|
2017
|
6 775
|
7 405
|
7 785
|
7 985
|
8 230
|
7 905
|
7 725
|
7 375
|
7 250
|
6 945
|
6 710
|
6 505
|
2018
|
6 615
|
7 110
|
7 740
|
8 365
|
8 465
|
8 735
|
9 085
|
8 225
|
7 780
|
7 845
|
8 005
|
8 305
|
2019
|
8 875
|
8 925
|
9 390
|
9 635
|
10 960
|
11 700
|
12 280
|
11 540
|
11 375
|
10 950
|
10 090
|
9 755
|
2020
|
10 534
|
11 415
|
11 665
|
11 735
|
11 940
|
12 640
|
12 760
|
11 760
|
11 235
|
10 855
|
11 075
|
11 210
|
2021
|
11 615
|
12 605
|
12 670
|
13 850
|
13 960
|
14 770
|
14 800
|
13 700
|
13 420
|
13 280
|
13 050*
|
|
Хонины ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2015
|
5 860
|
6 140
|
6 735
|
7 460
|
7 555
|
7 455
|
6 830
|
6 050
|
5 540
|
4 510
|
4 200
|
3 930
|
2016
|
4 625
|
5 495
|
5 970
|
6 935
|
6 945
|
6 525
|
5 780
|
5 605
|
4 940
|
4 250
|
3 945
|
4 390
|
2017
|
5 650
|
6 030
|
6 675
|
7 080
|
7 235
|
6 700
|
6 575
|
6 395
|
6 210
|
5 760
|
5 380
|
5 140
|
2018
|
5 240
|
5 945
|
6 560
|
7 290
|
7 490
|
7 515
|
7 535
|
6 980
|
6 415
|
6 440
|
6 690
|
6 695
|
2019
|
7 170
|
7 340
|
7 945
|
8 710
|
9 820
|
10 430
|
10 045
|
9 700
|
9 640
|
9 095
|
7 710
|
7 635
|
2020
|
8 705
|
9 600
|
9 765
|
9 835
|
10 125
|
10 385
|
10 650
|
9 870
|
9 170
|
8 715
|
8 635
|
8 580
|
2021
|
9 040
|
10 460
|
10 705
|
12 320
|
12 390
|
12 695
|
12 440
|
11 380
|
10 975
|
11 005
|
10 506*
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 364 (3.3%) төгрөгөөр буурч, хонины цул махны үнэ 103 (0.9%) төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2021 оны 11 дүгээр сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1450-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1459-1540 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1459 төгрөгөөр, харин “М-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1560 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2021 оны 11 дүгээр сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар өсч 1070 төгрөгөөр, монгол лууван 4.6 хувиар өсч 2855 төгрөгөөр, монгол байцай 7.5 хувиар өсч 2356 төгрөгөөр, монгол хүрэн манжин 9.0 хувиар өсч 3733 төгрөгөөр, хятад сонгино 0.7 хувиар өсч 2687 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.