Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойшхи хугацаанд аж ахуйн нэгжийн (ААН) тооллогыг 5 дахь удаагаа явууллаа. Yндэсний статистикийн газар (ҮСГ, хуучин нэрээр) ААН-ийн анхны тооллогыг 1991 онд, удаах тооллогуудыг 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар улсын төсвийн санхүүжилтээр явуулж, үр дүнг нэгтгэж гаргасан. Энэ удаагийн тооллого нь үндэсний хэмжээнд мөрдөн ажиллахаар шинэчлэн батлагдсан эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангилал (ISIC)-ыг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн статистик нэгжийг байгуулан тооллогын үр дүнгээр газар зүйн мэдээллийн санг анх удаагаа бүрдүүлж байгаагаараа ихээхэн онцлог юм. Улсын хэмжээнд нийт 66.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага, үүний дотор 56.4 мянган аж ахуйн нэгж, 4.0 мянган төсөвт байгууллага, 6.0 мянган төрийн бус байгууллага энэ удаагийн тооллогод хамрагдлаа.2011 оны тооллогоор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 58.6 мянга буюу 2.2 дахин, гадаад 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 2.1 мянга буюу 2.4 дахин нэмэгдсэн байна.
Зураг 1. Тооллогод хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын тоо, бүсээр
Монгол улсад тоологдсон нийт аж ахуйн нэгжийн 68.6 хувь буюу 45.6 мянга нь нийслэл Улаанбаатар хотод байрлаж байна.Нийслэлийн газар нутаг манай улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг боловч хүн амын 45.0 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа нь аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөлд шууд нөлөөтэй байгааг харуулж байна.
Зураг 2. Бүс нутгийн хүн ам, ААНБ-ын тоо
Зураг 3. Аж ахуйн нэгж, байгууллага, Зураг 4.Аж ахуйн нэгж, байгууллагын тоо
төрлөөр, 2011 он ажиллагсдын тоогоор, 2011 он