Махны дундаж үнэ
2019 оны I сарын 3-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7240 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9010 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 265 төгрөгөөр (3.0%), үхрийн цул махны үнэ 675 төгрөгөөр (6.5%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8200 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг
Үхрийн ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7 335
|
8 025
|
7 895
|
8 330
|
8 380
|
8 275
|
8 225
|
7 710
|
7 825
|
7 245
|
7 115
|
7 280
|
2014
|
7 980
|
7 775
|
8 425
|
8 370
|
8 685
|
8 730
|
7 955
|
7 590
|
7 635
|
7 550
|
7 495
|
7 465
|
2015
|
7 415
|
7 565
|
7 810
|
8 080
|
8 145
|
8 445
|
7 985
|
7 230
|
7 005
|
5 975
|
5 620
|
5 520
|
2016
|
6 165
|
6 875
|
7 105
|
8 170
|
8 495
|
7 930
|
6 950
|
6 865
|
6 120
|
5 235
|
5 495
|
5 580
|
2017
|
6 775
|
7 405
|
7 785
|
7 985
|
8 230
|
7 905
|
7 725
|
7 375
|
7 250
|
6 945
|
6 710
|
6 505
|
2018
|
6 615
|
7 110
|
7 740
|
8 365
|
8 465
|
8 735
|
9 085
|
8 225
|
7 780
|
7 845
|
8 005
|
8 305
|
2019
|
9010*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хонины ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6 480
|
7 095
|
7 060
|
7 420
|
7 490
|
7 470
|
7 415
|
6 710
|
6 540
|
6 215
|
6 085
|
6 245
|
2014
|
6 855
|
6 675
|
7 040
|
7 630
|
7 800
|
7 685
|
7 030
|
6 585
|
6 395
|
5 965
|
5 835
|
5 940
|
2015
|
5 860
|
6 140
|
6 735
|
7 460
|
7 555
|
7 455
|
6 830
|
6 050
|
5 540
|
4 510
|
4 200
|
3 930
|
2016
|
4 625
|
5 495
|
5 970
|
6 935
|
6 945
|
6 525
|
5 780
|
5 605
|
4 940
|
4 250
|
3 945
|
4 390
|
2017
|
5 650
|
6 030
|
6 675
|
7 080
|
7 235
|
6 700
|
6 575
|
6 395
|
6 210
|
5 760
|
5 380
|
5 140
|
2018
|
5 240
|
5 945
|
6 560
|
7 290
|
7 490
|
7 515
|
7 535
|
6 980
|
6 415
|
6 440
|
6 690
|
6 695
|
2019
|
7240*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* 3-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 260 төгрөгөөр (3.7%), хонины цул махны үнэ 200 төгрөгөөр (2.7%) өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2019 оны I сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.
Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 230000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 10.8 хувиар буюу 22500 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-300000 төгрөгөөр тус тус худалдаж байна. Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2583 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Өгөөж-Чихэр боов” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.3 хувиар буюу 470 төгрөгөөр өссөн байлаа.
Хүснэгт 2. Хэвийн боовны дундаж үнэ, төгрөг, 2014-2019 оноор
|
2014.01.22
|
2015.02.04
|
2016.01.27
|
2017.02.08
|
2018.01.31
|
2019.01.16
|
Ширхэг
|
2035
|
2150
|
1960
|
2063
|
2113
|
2583
|
15 ширхэг
|
30525
|
32250
|
29404
|
30938
|
31700
|
38750
|
21 ширхэг
|
42735
|
45150
|
41165
|
43313
|
44380
|
54250
|
Хүснэгт 3. Ууцны дундаж үнэ, төгрөг, 2014-2019 оноор
Үнийн
хязгаар
|
2014.01.22
|
2015.02.04
|
2016.01.27
|
2017.02.08
|
2018.01.31
|
2019.01.16
|
Дээд
|
400000
|
270000
|
260000
|
275000
|
265000
|
310000
|
Доод
|
125000
|
165000
|
150000
|
120000
|
150000
|
150000
|
Хүнсний ногооны үнэ
2019 оны I сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар өсөж 835 төгрөгөөр, лууван 0.9 хувиар өсөж 1100 төгрөгөөр, байцай 1.3 хувиар өсөж 1190 төгрөгөөр, харин хүрэн манжин 3.9 хувиар буурч 1475 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.