Махны дундаж үнэ
2019 оны 7 дугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10076 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12427 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 153 төгрөгөөр (1.2%), үхрийн цул махны үнэ 80 төгрөгөөр (0.5%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг
Үхрийн ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7 335
|
8 025
|
7 895
|
8 330
|
8 380
|
8 275
|
8 225
|
7 710
|
7 825
|
7 245
|
7 115
|
7 280
|
2014
|
7 980
|
7 775
|
8 425
|
8 370
|
8 685
|
8 730
|
7 955
|
7 590
|
7 635
|
7 550
|
7 495
|
7 465
|
2015
|
7 415
|
7 565
|
7 810
|
8 080
|
8 145
|
8 445
|
7 985
|
7 230
|
7 005
|
5 975
|
5 620
|
5 520
|
2016
|
6 165
|
6 875
|
7 105
|
8 170
|
8 495
|
7 930
|
6 950
|
6 865
|
6 120
|
5 235
|
5 495
|
5 580
|
2017
|
6 775
|
7 405
|
7 785
|
7 985
|
8 230
|
7 905
|
7 725
|
7 375
|
7 250
|
6 945
|
6 710
|
6 505
|
2018
|
6 615
|
7 110
|
7 740
|
8 365
|
8 465
|
8 735
|
9 085
|
8 225
|
7 780
|
7 845
|
8 005
|
8 305
|
2019
|
8 875
|
8 925
|
9 390
|
9 635
|
10 960
|
11 700
|
12457*
|
|
|
|
|
|
Хонины ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6 480
|
7 095
|
7 060
|
7 420
|
7 490
|
7 470
|
7 415
|
6 710
|
6 540
|
6 215
|
6 085
|
6 245
|
2014
|
6 855
|
6 675
|
7 040
|
7 630
|
7 800
|
7 685
|
7 030
|
6 585
|
6 395
|
5 965
|
5 835
|
5 940
|
2015
|
5 860
|
6 140
|
6 735
|
7 460
|
7 555
|
7 455
|
6 830
|
6 050
|
5 540
|
4 510
|
4 200
|
3 930
|
2016
|
4 625
|
5 495
|
5 970
|
6 935
|
6 945
|
6 525
|
5 780
|
5 605
|
4 940
|
4 250
|
3 945
|
4 390
|
2017
|
5 650
|
6 030
|
6 675
|
7 080
|
7 235
|
6 700
|
6 575
|
6 395
|
6 210
|
5 760
|
5 380
|
5 140
|
2018
|
5 240
|
5 945
|
6 560
|
7 290
|
7 490
|
7 515
|
7 535
|
6 980
|
6 415
|
6 440
|
6 690
|
6 695
|
2019
|
7 170
|
7 340
|
7 945
|
8 710
|
9 820
|
10 430
|
10076*
|
|
|
|
|
|
* 2-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 56 төгрөгөөр (0.6%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8700 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2019 оны 7 дугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1800 төгрөг, 1-р зэргийнх 1000-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1350 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1350 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2019 оны 7 дугаар сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.1 хувиар буурж 1135 төгрөгөөр, лууван 0.1 хувиар өсөж 1811 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.