Сум

Махны дундаж үнэ                              

2020 оны 10 дугаар сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8895 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10771 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 173 төгрөгөөр (1.6%), үхрийн цул махны үнэ 16 төгрөгөөр (0.1%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, Харин “E mart” супермаркет хамгийн өндөр үнэтэй буюу 13300 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Үхрийн ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2014

7 980

7 775

8 425

8 370

8 685

8 730

7 955

7 590

7 635

7 550

7 495

7 465

2015

7 415

7 565

7 810

8 080

8 145

8 445

7 985

7 230

7 005

5 975

5 620

5 520

2016

6 165

6 875

7 105

8 170

8 495

7 930

6 950

6 865

6 120

5 235

5 495

5 580

2017

6 775

7 405

7 785

7 985

8 230

7 905

7 725

7 375

7 250

6 945

6 710

6 505

2018

6 615

7 110

7 740

8 365

8 465

8 735

9 085 

8 225

7 780

7 845

8 005

8 305

2019

8 875

8 925

9 390

9 635

10 960

11 700

12 280

11 540

11 375

10 950

10 090

9 755

2020

10 534

11 415

11 665

11 735

11 940

12 640

12 760

11 760

11 235

10 771*

 

 

Хонины ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2014

6 855

6 675

7 040

7 630

7 800

7 685

7 030

6 585

6 395

5 965

5 835

5 940

2015

5 860

6 140

6 735

7 460

7 555

7 455

6 830

6 050

5 540

4 510

4 200

3 930

2016

4 625

5 495

5 970

6 935

6 945

6 525

5 780

5 605

4 940

4 250

3 945

4 390

2017

5 650

6 030

6 675

7 080

7 235

6 700

6 575

6 395

6 210

5 760

5 380

5 140

2018

5 240

5 945

6 560

7 290

7 490

7 515

7 535 

6 980

6 415

6 440

6 690

6 695

2019

7 170

7 340

7 945

8 710

9 820

10 430

10 045

9 700

9 640

9 095

7 710

7 635

2020

8 705

9 600

  9 765

9 835

10 125

10 385

10 650

9 870

9 170

8 895*

 

 


*
1-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 12 төгрөгөөр (0.1%) , харин хонины цул махны үнэ 337  төгрөгөөр (3.5%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2020 оны 10 дүгээр сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-1700 төгрөг, 1-р зэргийнх 1200-1360 төгрөг, 2-р зэргийнх 900-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1450-2180 төгрөг, 1-р зэргийн гурил 1200-1337 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1360 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1360 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны 10 дугаар сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.4 хувиар буурч 734 төгрөгөөр, монгол лууван 6.3   буурч 1331 төгрөгөөр, монгол байцай 5.5 хувиар өсч 1093 төгрөгөөр, монгол хүрэн манжин 6 хувиар буурч 1807 төгрөгөөр, сонгино 1.3 хувиар өсч 1780 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft