Сум

“Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сумдад, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.”

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт.

Нийслэл хот нь Багахангай, Багануур, Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Нийслэл Улаанбаатар хот нь 2013 оны байдлаар засаг захиргааны хувьд 9 дүүрэг, нийт 152 хороогоор дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.

Хүснэгт 1. Нийслэлийн хорооны тоо, 2013 он

Дүүрэг Хорооны тоог өөрчилсөн оноор
1993 он 2001 он 2007 он 2011 он
Багануур 3 4 4 5
Багахангай 2 2 2 2
Баянгол 19 20 20 23
Баянзүрх 20 20 24 28
Налайх 5 6 6 7
Сонгинохайрхан 21 21 25 32
Сүхбаатар 16 16 18 20
Хан-Уул 13 14 14 16
Чингэлтэй 18 18 19 19
Бүгд 117 121 132 152

1923 онд Улаанбаатар хот засаг захиргааны хувьд 27 хороотой байжээ. 1924 оны 5 дугаар сард хороодын тоог цөөтгөж 13 хороо, 1925 онд 15 хороо, 1926 онд 9 хороо, 1928 онд хороодын тоог дахин цөөрүүлж, 6 хороотой байхаар зохион байгуулжээ.

1928 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын хурлын төлөөлөгчдийн тавдугаар их хурал хуралдаж, хороо тус бүр хийсэн ажлаа тайлагнаж, илтгэл тавьсан байна.

Эдгээр илтгэлд хотын хүн ам, өрхийн талаар дурдсныг сонирхуулъя. Үүнд: 1-р хороонд хотын жинхэнэ харъяат өрх 181, хүн ам 664, 2-р хороонд хотын жинхэнэ харъяат өрх 31, хүн ам 74, түр захирагсад 472, 3-р хороонд нийт өрх 1646, хүн ам 3111, үүнээс жинхэнэ харъяат өрх 445, 4-р хороонд хотын жинхэнэ харъяат болсон ба болохыг хүсч өргөдөл гаргасан нийт 87 өрх, 5-р хороонд хотын жинхэнэ харъяат өрх 198, түр захирагдагсад өрх 901, хүн ам нь 2544, 6-р хороо буюу одоогийн Амгаланбаатар хотын бүр өрх 556, үүнээс түр захирагдах өрх 29 байжээ.

Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдв-рээр 2011 оноос эхлэн нийт 152 хороо үйл ажиллагаа явуулж байна.

Хороо бүр Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн болон иргэний бүртгэлийн ажилтантай. Зарим хорооны хүн ам их тул 2 зохион байгуулагч ажилладаг. Үүнээс гадна хорооны Засаг даргын үйл ажиллагаанд “хэсгийн ахлагч” нар байнга тусалдаг.

Нийслэлийн нэг хороонд дунджаар 8072 хүн байнга оршин сууж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 3625 өрхийн 17541 хүн суурин амьдардаг бөгөөд энэ хороо хамгийн их хүн амтай хороо юм. Харин Багануур дүүргийн 2 дугаар хороо хамгийн бага хүн амтай буюу тухайн хороонд 192 өрхийн 638 хүн суурин амьдарч байна.

Хүснэгт 2. Хороо, хүн амны тоогоор, 2013 оны эхэнд

Хүн ам, бүлгээр Хорооны тоо Хүн амын тоо
2515 хүртэл хүн амтай 5 8243
2516-4393 12 42604
4394-6271 35 193594
6272-8149 35 257379
8150-10027 26 233332
10028-11905 17 184892
11906-13783 11 140144
13784-15661 9 131757
15662-17539 1 17505
17540—өөс дээш хүн амтай 1 17541
Хорооны тоо, бүгд 152 1226991

Хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, орон сууцжуулах хөтөлбөртэй уялдан сүүлийн 20 жилд нийслэл хотын орон сууцны болон гэр хорооллын бүтцэд нилээд өөрчлөлт гарч байна.

Нийслэл хотын хороодыг 80-аад оны эхээр орон сууцны болон гэр хороолол гэсэн 2 ангиллаар шууд ялгаж байсан бол байшин хорооллыг дагаж гэр хороолол үүсэх, 2000 оноос хойш гэр хорооллыг өөрчилж орон сууцны байшин хороолол болгосноор “холимог” бүтэцтэй хороолол-хороо бий болсон. Мөн хүн ам нь хэт их болсон зарим хороодыг 2-3 хуваан салгаж, шинэ хороог байгуулсан нь бас нөлөөлнө.

Хүснэгт 3. Хорооны тоо, хорооллын төрлөөр, 2013 оны эхэнд

Дүүрэг Хороо, бүгд Үүнээс хорооллын төрлөөр
Орон сууцны Гэр хороолол Холимог
Багануур 5   3 2
Багахангай 2     2
Баянгол 23 14 3 6
Баянзүрх 28 7 8 13
Налайх 7   5 2
Сонгинохайрхан 32 7 15 10
Сүхбаатар 20 8 9 3
Хан-Уул 16 2 8 6
Чингэлтэй 19 6 13  
Бүгд 152 44 64 44

Өнөөгийн байдлаар орон сууцны байшин хороолол бүхий 44 хороонд нийт 83661 өрхийн 309728 хүн ам оршин сууж байна.

Дан гэр хороолол бүхий 64 хороонд 132126 өрхийн 521617 хүн ам амьдарч байна. Байшин болон гэр хороолол бүхий “холимог” 44 хороонд 101344 өрхийн 395646 хүн ам амьдарч байна.

Нийтийн зориулалттай орон сууцны байшинд 126338 өрхийн 472042 хүн, бие даасан тохилог сууцанд 3156 өрхийн 12913 хүн, гэр хорооллын сууцны тусдаа байшинд 103348 өрхийн 407659 хүн, монгол гэрт 83822 өрхийн 333190 хүн амьдран сууж байна. Харин орон сууцны бус амбаар, урц, овоохой, шатны хонгил зэрэг сууцанд 467 өрхийн 1187 хүн амьдардаг.

Хүснэгт 4. Өрхийн тоо, хорооллын төрлөөр

  Дүүрэг Нийт өрхийн тоо Үүнээс хорооллын төрлөөр
Орон сууцны Гэр хороолол Холимог
Багануур 7824   3296 4528
Багахангай 1053     1053
Баянгол 49683 32509 5232 11942
Баянзүрх 76126 13403 23951 38772
Налайх 9108   6115 2993
Сонгинохайрхан 65423 9473 32821 23129
Сүхбаатар 36018 14090 16058 5870
Хан-Уул 33982 6068 14857 13057
Чингэлтэй 37914 8118 29796  
Бүгд 317131 83661 132126 101344

Хүснэгт 5. Хүн амын тоо, хорооллын төрлөөр

  Дүүрэг Нийт өрхийн тоо Үүнээс хорооллын төрлөөр
Орон сууцны Гэр хороолол Холимог
Багануур 27440   11486 15954
Багахангай 3691     3691
Баянгол 192615 125035 21290 46290
Баянзүрх 294908 51410 89582 153916
Налайх 32893 22960 9933
Сонгинохайрхан 261917 36078 133819 92020
Сүхбаатар 132117 47517 59407 25193
Хан-Уул 127477 20993 57835 48649
Чингэлтэй 153933 28695 125238
Бүгд 1226991 309728 521617 395646


Зураг 1. Өрх, хүн амын тоо, сууцны төрлөөр, 2013 он


Зураг 2. Малтай хорооны тоо

Нийслэл хотын 152 хорооны 78 хороонд нь мал, амьтдыг тэжээдэг 5246 өрх, 27 аж ахуйн нэгжүүд суурьшдаг.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны 63 хувь буюу 20 хороонд өрх, аж ахуйн нэгжүүд нийтдээ 62654 толгой мал тэжээж байна.

Мал, тэжээвэр амьтдын 2012 оны тооллогоор Сонгино-хайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хамгийн их буюу 47875 толгой малыг тоолсон байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа 308 мянга гаруй толгой мал сүргийн зөвхөн 15.5 хувь нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байна.

Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 24, 27, Сүхбаатар дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн 7, 15, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд тус бүр 8 хүртэл толгой малтай өрхүүд амьдарч байна.

Багануур дүүргийн 1, 3, 4, Баянзүрх дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт тус бүр 28-аас 31 мянга хүртэл толгой мал тоологджээ.

Хүснэгт 6. Малтай хорооны тоо, 2012 оны тооллогоор

Дүүрэг Хороо, бүгд Малтай хорооны тоо Нийт малын тоо
Багануур 5 5 109439
Багахангай 2 2 16349
Баянгол 23 1 17
Баянзүрх 28 15 39081
Налайх 7 7 39986
Сонгинохайрхан 32 20 62654
Сүхбаатар 20 9 3626
Хан-Уул 16 12 35780
Чингэлтэй 19 7 1528
Бүгд 152 78 308460

Нийслэлийн 12 хороонд нийт 177 толгой тэмээ, 54 хороонд 25803 толгой адуу, 75 хороонд 60598 толгой үхэр, 49 хороонд 124732 толгой хонь, 52 хороонд 97150 толгой ямааг тус тус тоолсон байна.

НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft