Сум

Махны дундаж үнэ

2019 оны I сарын 5-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9020 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 төгрөгөөр (0.1%), үхрийн цул махны үнэ 110 төгрөгөөр (1.0%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Үхрийн ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7 335

8 025

7 895

8 330

8 380

8 275

8 225

7 710

7 825

7 245

7 115

7 280

2014

7 980

7 775

8 425

8 370

8 685

8 730

7 955

7 590

7 635

7 550

7 495

7 465

2015

7 415

7 565

7 810

8 080

8 145

8 445

7 985

7 230

7 005

5 975

5 620

5 520

2016

6 165

6 875

7 105

8 170

8 495

7 930

6 950

6 865

6 120

5 235

5 495

5 580

2017

6 775

7 405

7 785

7 985

8 230

7 905

7 725

7 375

7 250

6 945

6 710

6 505

2018

6 615

7 110

7 740

8 365

8 465

8 735

9 085 

8 225

7 780

7 845

8 005

8 305

2019

9020*

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хонины ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6 480

7 095

7 060

7 420

7 490

7 470

7 415

6 710

6 540

6 215

6 085

6 245

2014

6 855

6 675

7 040

7 630

7 800

7 685

7 030

6 585

6 395

5 965

5 835

5 940

2015

5 860

6 140

6 735

7 460

7 555

7 455

6 830

6 050

5 540

4 510

4 200

3 930

2016

4 625

5 495

5 970

6 935

6 945

6 525

5 780

5 605

4 940

4 250

3 945

4 390

2017

5 650

6 030

6 675

7 080

7 235

6 700

6 575

6 395

6 210

5 760

5 380

5 140

2018

5 240

5 945

6 560

7 290

7 490

7 515

7 535 

6 980

  6 415

 6 440

6 690

6 695

2019

7390*

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* 5-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 100 төгрөгөөр (1.4%) өсөж, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны I сарын 5-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 18.5 хувиар буюу 37500 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-330000 төгрөгөөр тус тус худалдаж байна. 

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2643 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Талх чихэр” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.4 хувиар буюу 484 төгрөгөөр өссөн байлаа.

Хүснэгт 2. Хэвийн боовны дундаж үнэ, төгрөг, 2014-2019 оноор

 

2014.01.29

2015.02.17

2016.02.08

2017.02.22

2018.02.14

2019.01.29

Ширхэг

2048

2050

1955

2062

2159

2643

15 ширхэг

30718

30750

29323

30930

31753

39566

21 ширхэг

43005

43050

41052

43302

45336

55393

Хүснэгт 3. Ууцны дундаж үнэ, төгрөг, 2014-2019 оноор

Үнийн

хязгаар

2014.01.29

2015.02.17

2016.02.08

2017.02.22

2018.02.14

2019.01.29

Дээд

400000

315000

260000

265000

255000

330000

Доод

125000

145000

125000

120000

150000

150000

Хүнсний ногооны үнэ

2019 оны I сарын 5-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.8 хувиар буурч 820 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft