Махны дундаж үнэ
2021 оны 4 дүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12410 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13910 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 48 төгрөгөөр (0.3%) өсч, харин үхрийн цул махны үнэ 132 (0.8%) төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 12800 төгрөг, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг
Үхрийн ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2015
|
7 415
|
7 565
|
7 810
|
8 080
|
8 145
|
8 445
|
7 985
|
7 230
|
7 005
|
5 975
|
5 620
|
5 520
|
2016
|
6 165
|
6 875
|
7 105
|
8 170
|
8 495
|
7 930
|
6 950
|
6 865
|
6 120
|
5 235
|
5 495
|
5 580
|
2017
|
6 775
|
7 405
|
7 785
|
7 985
|
8 230
|
7 905
|
7 725
|
7 375
|
7 250
|
6 945
|
6 710
|
6 505
|
2018
|
6 615
|
7 110
|
7 740
|
8 365
|
8 465
|
8 735
|
9 085
|
8 225
|
7 780
|
7 845
|
8 005
|
8 305
|
2019
|
8 875
|
8 925
|
9 390
|
9 635
|
10 960
|
11 700
|
12 280
|
11 540
|
11 375
|
10 950
|
10 090
|
9 755
|
2020
|
10 534
|
11 415
|
11 665
|
11 735
|
11 940
|
12 640
|
12 760
|
11 760
|
11 235
|
10 855
|
11 075
|
11 210
|
2021
|
11 615
|
12 605
|
12 670
|
13 910*
|
|
|
|
|
|
|
|
|
Хонины ястай мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2015
|
5 860
|
6 140
|
6 735
|
7 460
|
7 555
|
7 455
|
6 830
|
6 050
|
5 540
|
4 510
|
4 200
|
3 930
|
2016
|
4 625
|
5 495
|
5 970
|
6 935
|
6 945
|
6 525
|
5 780
|
5 605
|
4 940
|
4 250
|
3 945
|
4 390
|
2017
|
5 650
|
6 030
|
6 675
|
7 080
|
7 235
|
6 700
|
6 575
|
6 395
|
6 210
|
5 760
|
5 380
|
5 140
|
2018
|
5 240
|
5 945
|
6 560
|
7 290
|
7 490
|
7 515
|
7 535
|
6 980
|
6 415
|
6 440
|
6 690
|
6 695
|
2019
|
7 170
|
7 340
|
7 945
|
8 710
|
9 820
|
10 430
|
10 045
|
9 700
|
9 640
|
9 095
|
7 710
|
7 635
|
2020
|
8 705
|
9 600
|
9 765
|
9 835
|
10 125
|
10 385
|
10 650
|
9 870
|
9 170
|
8 715
|
8 635
|
8 580
|
2021
|
9 040
|
10 460
|
10 705
|
12 410*
|
|
|
|
|
|
|
|
|
*3-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 58 төгрөгөөр (0.5%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 11000 төгрөгөөр, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 13900 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2021 оны 4 дүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ
2021 оны 4 дүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.4 хувиар буурч 954 төгрөгөөр, монгол байцай 1.0 хувиар өсч 2151 төгрөгөөр, монгол хүрэн манжин 1.5 хувиар өсч 2706 төгрөгөөр, сонгино 2.9 хувиар өсч 2069 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.