Махны дундаж үнэ
2016 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5530 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6905 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.7 хувиар буюу 310 төгрөгөөр, үхрийн цул мах 6.9 хувиар буюу 540 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6200 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2016 оны сар, төгрөг
Үхрийн мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7590
|
7635
|
7550
|
7495
|
7465
|
2015
|
7415
|
7565
|
7810
|
8080
|
8145
|
8445
|
7985
|
7230
|
7005
|
5975
|
5620
|
5520
|
2016
|
6165
|
6905*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хонины мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6585
|
6395
|
5965
|
5835
|
5940
|
2015
|
5860
|
6140
|
6735
|
7460
|
7555
|
7455
|
6830
|
6050
|
5540
|
4510
|
4200
|
3930
|
2016
|
4625
|
5530*
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* 2-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.2 хувиар буюу 555 төгрөг, хонины цул мах 10.2 хувиар буюу 615 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 3900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 2-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 192500 төгрөг байна. 2015 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 16.3 хувиар буюу 37500 төгрөгөөр буурсан байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 100000-150000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 160000-200000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 210000-270000 төгрөгөөр тус тус худалдаж байна. Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 1955 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2015 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 4.6 хувиар буюу 95 төгрөгөөр буурсан байлаа.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 2-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.9 хувиар буюу 20 төгрөгөөр буурч, харин лууван 1.4 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ.