Сум

Махны дундаж үнэ

2014 оны 7-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6600 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7770 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар буюу 85 төгрөг, үхрийн цул махны үнэ 9.5 хувиар буюу 975 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 он

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014 он

7980

7775

8425

8370

8685

8730

7770*

 

 

 

 

 

Хонины мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 он

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014 он

6855

6675

7040

7630

7800

7685

6600*

 

 

 

 

 

* 4-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.8 хувиар буюу 640 төгрөгөөр буурч, харин хонины цул мах 0.8 хувиар буюу 65 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. 

Гурилын үнэ    

2014 оны 7-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1100 төгрөг, 2-р зэргийнх 600-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Таван эрдэнэ” хүнсний захад задгайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөг, 1-р зэргийнх нь 1100 төгрөгийн үнэ ханштай байна. 

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний зах болон “Оргил” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо 

2014 оны 7-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцааны үнэ 13.4 хувиар буюу 205 төгрөгөөр буурч, харин монгол төмс 9.5 хувиар буюу 115 төгрөг, лууван 7.7 хувиар буюу 175 төгрөг, манжин 0.4 хувиар буюу 10 төгрөгөөр тус тус өссөн байлаа.

 

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft