Сум

Махны дундаж үнэ

2014 оны 10-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5815 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7495 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 1.9 хувиар буюу 190 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. 

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014 

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7495*

 

 

Хонины мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014 

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5815*

 

 

* 4-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.7 хувиар буюу 160 төгрөгөөр, хонины цул мах 0.5 хувиар буюу 40 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

2014 оны 10-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2014 оны 10-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.0 хувиар буюу 60 төгрөгөөр, байцаа 2.1 хувиар буюу 20 төгрөгөөр буурч, харин манжин 9.0 хувиар буюу 100 төгрөгөөр, хятад сонгино 2.6 хувиар буюу 30 төгрөгөөр өссөн байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft