Анхдагч мэдээллийн чанарыг дээшлүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Статистикийн хэлтсийн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, шалган туслах ажлын явц

Сургалтын 1 дэх өдөр

Чингэлтэй, Баянгол дүүрэг

Сургалтын 2 дахь өдөр

Баянзүрх, Сүхбаатар дүүрэг

Сургалтын 3 дахь өдөр

Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг

Сургалтын 4 дэх өдөр

Багануур, Налайх дүүрэг

Албан ёсны болон захиргааны статистик мэдээ тайлангийн цуглуулалт, мэдээллийн бодит байдал, баталгаажилтыг хангах явцад тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, анхан шатны мэдээлэгч нарт Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангуулж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид анхаарах асуудлуудыг танилцуулж, зөвлөмж хүргүүлэх зорилготой юм. Дүүргүүдийн Статистикийн хэлтсийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, шалган туслах ажлыг 2017 оны 11-р сарын 24-ний өдрөөс 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Шалган туслах ажлын зохион байгуулалт:
  1.   Нийслэлийн дүүргүүдийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шалган туслах
  2.   Ажлын хэсгийн гишүүд шалган туслах ажлыг тогтоосон хугацаанд нь чанартай зохион байгуулж ажлын тайлан, илтгэх хуудас, дүгнэлтийг дүүрэг тус бүрээр бичиж
        НСГ-ын удирдлагад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх

Шалган туслах ажлын чиглэл:
  1.   Албан ёсны болон захиргааны статистик мэдээ, тайланг батлагдсан маягт, аргачлал, зааврын дагуу хүлээн авч буй эсэхэд хяналт тавих
  2.   Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар анхан шатны мэдээлэгч нарт заавар зөвлөмж хүргүүлэн
        ажиллаж байгаа эсэхийг тодруулах
  3.   Статистик тоон мэдээлэл, танилцуулга, судалгааг тархааж буй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх
  4.   ХАӨМС (Хүн ам өрхийн мэдээллийн сан)-гийн бүрдүүлэлт, мэдээллийн чанарт тавьж буй хяналт, сайжруулалтыг тодруулах
  5.   Сургалт, сурталчилгааны талаар хийсэн ажил
  6.   Шинээр хийж хэрэгжүүлсэн ажил
  7.   Тогтоол шийдвэрийн биелэлт
  8.   Албан бичиг хэрэг хөтлөлт
  9.   Дүүргийн нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа
  10.   Дотоод ажил үүргийн хуваарилалт
  11.   Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, 2017 оны жилийн эцсийн тооллого
  12.   Бусад

Дүүргүүдийн Статистикийн хэлтсийн мэдээ тайлангийн бодит байдал, баталгаажилтанд хяналт, шалгалт хийснээр албан ёсны болон захиргааны статистик мэдээний хамралт, давтамж, урсгал, бодит байдал, чанар дээшилнэ. Мөн Зөрчлийн тухай хуулийн талаарх анхан шатны мэдээлэгч нарын мэдлэг, мэдээллийг дээшлүүлснээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 28