Сум

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2012 оны 2-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 25 нэрийн барааны үнэ тогтвортой, 0 нэрийн барааны үнэ буурсан, 10 барааны үнэ өсчээ.  

Махны дундаж үнэ                                  

2012 оны 2-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 6700 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 7229 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 9.5 хувиар буюу 629 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 10.5 хувиар буюу 766 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байв.

Хүснэгт 1.  Үхрийн 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2004-2012 оны сар, төгрөг 

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2004 он

1463

1769

1571

1764

1843

1933

2013

1713

1717

1600

1650

1775

2005 он

1888

2193

2243

2435

2635

2780

2656

2479

2392

2186

2134

2265

2006 он

2326

2368

2354

2600

2651

2789

2767

2589

2544

2387

2293

2294

2007 он

2331

2541

2666

2846

2905

3272

3146

3136

3043

2826

2703

2782

2008 он

3035

3264

3411

3947

4307

4544

4428

4020

3760

3264

3061

2992

2009 он

3011

3076

3555

3642

3855

3932

3613

3334

3028

2880

2897

2828

2010 он

3169

3868

4180

4807

5570

5789

4808

4254

3934

3599

3539

4047

2011 он

4800

4788

4403

4232

4665

4785

4916

4748

4757

4669

4695

4847

2012 он

5430

7229*

 

 

 

 

 

 

 

 

 

 

* 4-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 21.5 хувиар буюу 1187 төгрөг, хонины цул махны үнэ 15.4 хувиар буюу 883 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.  Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Хүснэгт 2.  Хонины 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2004-2012 оны сар, төгрөг 

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2004 он

1333

1594

1522

1725

1781

1875

1822

1647

1567

1403

1439

1544

2005 он

1722

1888

1900

2183

2405

2601

2553

2339

2146

1915

1870

2003

2006 он

2084

2260

2157

2394

2411

2622

2591

2450

2248

2065

1946

2027

2007 он

2108

2364

2491

2656

2825

3138

3090

2970

2774

2439

2350

2464

2008 он

2772

3036

3211

3710

3929

4086

4156

3719

3424

2993

2685

2678

2009 он

2724

2722

2980

3385

3593

3468

3096

2781

2547

2309

2350

2356

2010 он

2688

3103

3605

4165

5120

5225

4195

3861

3490

3146

3190

3686

2011 он

4203

4250

3810

3607

4103

4038

4244

4253

4322

4135

4093

4404

2012 он

4986

6700*

 

 

 

 

 

 

 

 

 

 

* 4-р долоо хоногийн ажиглалтаар

Гурилын үнэ   

2012 оны 2-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 800-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 800-аас 850 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 800 төгрөг, 1-р зэргийн гурил 600 төгрөг, 2-р зэргийн гурил 480 төгрөг буюу хамгийн хямд үнээр зарагдаж байна.

“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй  байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын ширээний ууц дунджаар 163100 төгрөг байна. 2011 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 31.8 хувиар буюу 39350 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 100000-120000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 130000-150000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 200000-250000 төгрөгөөр худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 1549 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Атар Өргөө” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2011 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 13.3 хувиар буюу 182 төгрөгөөр өссөн байна.

Хүснэгт 4. Хэвийн боовны дундаж үнэ, төгрөг, 2007-2012 оноор 

 

2007 он 

2008 он 

2009 он 

2010 он 

2011 он 

2012 он 

Ширхэг

710

1000

1040

1149

1367

1549

15 ширхэг

10650

15000

15595

17237

20511

22763

21 ширхэг

14910

21000

21830

24132

28715

32536

Хүснэгт 5. Ууцны дундаж үнэ, төгрөг, 2007-2012 оноор 

Үнийн

хязгаар

2007 он 

2008 он 

2009 он  

2010 он  

2011 он  

2012 он 

Дээд

90000

110000

135950

115000

162500

206000

Доод

45000

60000

72150

68750

85000

120200

 

Төмс, хүнсний ногоо                                 

2012 оны 2-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 1.0 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа. “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.

НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

 

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft