Сум

 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын үр дүнгийн тухай мэдээлэх чиг үүргийнхээ хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх эерэг арга замыг нь чиглүүлэх ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэх зорилгоор “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний сарын аян явагдаж эхэллээ.

Тус аян нь гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаантай тэмцэе, гэр бүлийн гишүүн бүр жендэрийн мэдрэмжтэй харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар зохион байгуулагдаж байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft