Махны дундаж үнэ
2016 оны 4-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8080 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 3.5 хувиар буюу 325 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9050 төгрөг байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2016 оны сар, төгрөг
Үхрийн мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7590
|
7635
|
7550
|
7495
|
7465
|
2015
|
7415
|
7565
|
7810
|
8080
|
8145
|
8445
|
7985
|
7230
|
7005
|
5975
|
5620
|
5520
|
2016
|
6165
|
6875
|
7105
|
8080*
|
|
|
|
|
|
|
|
|
Хонины мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6585
|
6395
|
5965
|
5835
|
5940
|
2015
|
5860
|
6140
|
6735
|
7460
|
7555
|
7455
|
6830
|
6050
|
5540
|
4510
|
4200
|
3930
|
2016
|
4625
|
5495
|
5970
|
7095*
|
|
|
|
|
|
|
|
|
* 2-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.5 хувиар буюу 175 төгрөг, хонины цул мах 3.2 хувиар буюу 250 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 4-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 4-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 5.2 хувиар буюу 95 төгрөгөөр, манжин 12.2 хувиар буюу 220 төгрөгөөр өссөн байна.