Сум

“Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн дагуу манай улс аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогоо 2011 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явуулав.

Энэ тооллого нь Монгол Улсын түүхэн дэх 5 дахь удаагийн тооллого байлаа. Энэ удаагийн тооллогооор эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал (ISIC)-ын хамгийн сүүлчийн хувилбар (4.0)-ыг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн статистик нэгжийг байгуулан, тооллогын үр дүнгээр газар зүйн мэдээллийн санг анх удаагаа бүрдүүлж чадсанаараа өмнөх тооллогуудаас ихээхэн онцлогтой байлаа. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого нь Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоог тэдний эрхэлж байгаа ажил, үйлчилгээний чиглэл, байршлаар нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн түвшинг харуулах дэлгэрэнгүй тоо баримтыг нэгтгэж гаргах боломжтой мэдээллийн эх үүсвэр билээ.

Уг тооллогын үр дүнд үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлийг зөв оновчтой зохицуулах талаарх төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулахад тооллогын үр дүн чухал ач холбогдолтой юм.

Тооллогын үр дүнгийн тайлан нь 8 бүлэг болон тооллогын нэгдсэн үр дүнг харуулах хавсралт хүснэгтүүдээс бүрдэж байна. Тооллогын 1 дүгээр бүлэгт тооллогын эрх зүйн үндэс, удирдлага, зохион байгуулалт, сурталчилгаа зэрэг зохион байгуулалттай холбогдолтой арга хэмжээнүүдийг цогц байдлаар тусгасан бол аж ахуйн нэгж, байгууллагын байршил, төвлөрөл, үйл ажиллагааны төлөв байдлын талаарх үндсэн үзүүлэлтийг 2, 3 дугаар бүлэгт, аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн гол үзүүлэлтийг 4 дүгээр бүлэгт, төрийн бус болон төсвийн байгууллагын голлох үзүүлэлтийг 5, 6 дугаар бүлэгт, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх мэдээллийг 8 дугаар бүлэг болгож оруулав.

татан авч үзэх

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft