Сум

ҮСХ-ноос олон нийтэд статистикийн мэдээллийг ашиглах, танин мэдүүлэх, статистикийн боловсрол, мэдлэгийг дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Бидний амьдрал статистикийн толинд" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Сэдэв: Бидний амьдрал статистикийн толинд

Агуулга: Өөрийн амьдарч буй эргэн тойронд статистикийн тоо мэдээллийг хэрхэн ашиглаж байгаа болон ач холбогдлыг олон нийтэд таниулахад чиглэгдэнэ.

Тавигдах шаардлага: 300-350 үгэнд багтсан байх;
Microsoft Word программ дээр arial фондоор 11 үсгийн өндөртэй бичсэн байх;
Эсвэл гараар, цэвэр гаргацтай бичсэн байжболно.

Шагнал: Эхний 3 байрт бүтээл шалгаруулж шагнана. Шалгарсан бүтээлийг ҮСХ- ны www.nso.mn болон facebook хуудсанд байршуулна.
Нэгдүгээр байр: өргөмжлөл, /гурван зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;
Хоёрдугаар байр: өргөмжлөл, /хоёр зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;
Гуравдугаар байр: өргөмжлөл, /зуун мянган төгрөг/ мөнгөн шагнал, статистикийн ном, товхимол;

Бүтээлийг хүлээн авах: information@nso.mn цахим хаягт эссэ бичлэгээ хавсаргаж илгээнэ. /овог, нэр, сургуулийн хаяг, ангиа бичнэ./ "Эссэ бичлэгийн уралдаанд" гэж гарчиглан явуулна уу. Эсвэл өөрийн биеэр Засгийн газрын III байрны 306 тоот өрөөнд авчирч өгч болно.

Хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 11 -р сарын 06 өдрийн 17:00 цагт.
Бүтээлийг шалгаруулж, эхний 3 байр эзэлсэн сурагчдад 2014 оны 11-р сарын 11 өдөр ҮСХ-ны байранд шагнал гардуулна. Хэрэв орон нутгаас шалгарвал тухайн аймгийн Статистикийн хэлтсээс гардуулна.

ҮСХ-НЫ ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                          Т.ГАНТӨМӨР

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft