Махны дундаж үнэ
2014 оны 6-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7655 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8750 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.1 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
Үхрийн мах
|
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
2013
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8750*
|
|
|
|
|
|
|
Хонины мах
|
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
2013
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7655*
|
|
|
|
|
|
|
* 3-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, хонины цул мах 0.6 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2014 оны 6-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1500 төгрөг, 1-р зэргийнх 780-1000 төгрөг, 2-р зэргийнх 550-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 850 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2014 оны 6-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.0 хувиар буюу 10 төгрөг, лууван 3.1 хувиар буюу 60 төгрөг, байцаа 1.8 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ.