Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 3-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 8 барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2013 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 7743 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв.
Хүснэгт 1. Үхрийн 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2005-2013 оны сар, төгрөг
|
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
|
2005 он
|
1888
|
2193
|
2243
|
2435
|
2635
|
2780
|
2656
|
2479
|
2392
|
2186
|
2134
|
2265
|
|
2006 он
|
2326
|
2368
|
2354
|
2600
|
2651
|
2789
|
2767
|
2589
|
2544
|
2387
|
2293
|
2294
|
|
2007 он
|
2331
|
2541
|
2666
|
2846
|
2905
|
3272
|
3146
|
3136
|
3043
|
2826
|
2703
|
2782
|
|
2008 он
|
3035
|
3264
|
3411
|
3947
|
4307
|
4544
|
4428
|
4020
|
3760
|
3264
|
3061
|
2992
|
|
2009 он
|
3011
|
3076
|
3555
|
3642
|
3855
|
3932
|
3613
|
3334
|
3028
|
2880
|
2897
|
2828
|
|
2010 он
|
3169
|
3868
|
4180
|
4807
|
5570
|
5789
|
4808
|
4254
|
3934
|
3599
|
3539
|
4047
|
|
2011 он
|
4800
|
4788
|
4403
|
4232
|
4665
|
4785
|
4916
|
4748
|
4757
|
4669
|
4695
|
4847
|
|
2012 он
|
5430
|
6651
|
7363
|
7631
|
7751
|
8177
|
8068
|
7848
|
7397
|
7022
|
6982
|
7170
|
|
2013 он
|
7654
|
8322
|
8500*
|
|
|
|
|
|
|
|
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 57 төгрөг, хонины цул махны үнэ 1.1 хувиар буюу 83 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
Хүснэгт 2. Хонины 1 кг махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2005-2013 оны сар, төгрөг
|
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
4-р сар
|
5-р сар
|
6-р сар
|
7-р сар
|
8-р сар
|
9-р сар
|
10-р сар
|
11-р сар
|
12-р сар
|
|
2005 он
|
1722
|
1888
|
1900
|
2183
|
2405
|
2601
|
2553
|
2339
|
2146
|
1915
|
1870
|
2003
|
|
2006 он
|
2084
|
2260
|
2157
|
2394
|
2411
|
2622
|
2591
|
2450
|
2248
|
2065
|
1946
|
2027
|
|
2007 он
|
2108
|
2364
|
2491
|
2656
|
2825
|
3138
|
3090
|
2970
|
2774
|
2439
|
2350
|
2464
|
|
2008 он
|
2772
|
3036
|
3211
|
3710
|
3929
|
4086
|
4156
|
3719
|
3424
|
2993
|
2685
|
2678
|
|
2009 он
|
2724
|
2722
|
2980
|
3385
|
3593
|
3468
|
3096
|
2781
|
2547
|
2309
|
2350
|
2356
|
|
2010 он
|
2688
|
3103
|
3605
|
4165
|
5120
|
5225
|
4195
|
3861
|
3490
|
3146
|
3190
|
3686
|
|
2011 он
|
4203
|
4250
|
3810
|
3607
|
4103
|
4038
|
4244
|
4253
|
4322
|
4135
|
4093
|
4404
|
|
2012 он
|
4986
|
5906
|
7025
|
7016
|
7188
|
7174
|
7600
|
7198
|
6912
|
6232
|
6133
|
6247
|
|
2013 он
|
6962
|
7565
|
7743*
|
|
|
|
|
|
|
|
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Гурилын үнэ
2013 оны 3-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 930-1050 төгрөг, 1-р зэргийнх 600-800 төгрөг, 2-р зэргийнх 500-600 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 930-аас 1000 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 930 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-920 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Бөмбөгөр” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 920 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2013 оны 3-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 0.8 хувиар буюу 9 төгрөгөөр, манжин 5.2 хувиар буюу 57 төгрөгөөр өссөн байлаа. “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР