Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2015 оны 8-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 7 нэрийн барааны үнэ тогтвортой, 14 нэрийн барааны үнэ буурсан, 11 нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг
Үхрийн мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013 он
|
7335
|
8025
|
7895
|
8330
|
8380
|
8275
|
8225
|
7710
|
7825
|
7245
|
7115
|
7280
|
2014 он
|
7980
|
7775
|
8425
|
8370
|
8685
|
8730
|
7955
|
7590
|
7635
|
7550
|
7495
|
7465
|
2015 он
|
7415
|
7565
|
7810
|
8080
|
8145
|
8445
|
7985
|
7005*
|
|
|
|
|
Хонины мах
|
|
I
|
II
|
III
|
IV
|
V
|
VI
|
VII
|
VIII
|
IX
|
X
|
XI
|
XII
|
2013 он
|
6480
|
7095
|
7060
|
7420
|
7490
|
7470
|
7415
|
6710
|
6540
|
6215
|
6085
|
6245
|
2014 он
|
6855
|
6675
|
7040
|
7630
|
7800
|
7685
|
7030
|
6585
|
6395
|
5965
|
5835
|
5940
|
2015 он
|
5860
|
6140
|
6735
|
7460
|
7555
|
7455
|
6830
|
5660*
|
|
|
|
|
* 4-р долоо хоногийн ажиглалтаар
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.3 хувиар буюу 510 төгрөгөөр, хонины цул махны үнэ 7.6 хувиар буюу 545 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоохоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Гурилын үнэ
2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 1500-2000 төгрөг, дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна.
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнэтэй байна.“Номин” супермаркетэд “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Замбала”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Баянзүрх” захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.6 хувиар буюу 190 төгрөгөөр, монгол лууван 2.7 хувиар буюу 55 төгрөгөөр, монгол манжин 2.0 хувиар буюу 45 төгрөгөөр, хятад сонгино 4.5 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус буурч, харин монгол байцааны үнэ 2.8 хувиар буюу 45 төгрөгөөр өсчээ.