Сум

Махны дундаж үнэ

2019 оны I сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7290 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9010 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 115 төгрөгөөр (1.0%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8200 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Үхрийн ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7 335

8 025

7 895

8 330

8 380

8 275

8 225

7 710

7 825

7 245

7 115

7 280

2014

7 980

7 775

8 425

8 370

8 685

8 730

7 955

7 590

7 635

7 550

7 495

7 465

2015

7 415

7 565

7 810

8 080

8 145

8 445

7 985

7 230

7 005

5 975

5 620

5 520

2016

6 165

6 875

7 105

8 170

8 495

7 930

6 950

6 865

6 120

5 235

5 495

5 580

2017

6 775

7 405

7 785

7 985

8 230

7 905

7 725

7 375

7 250

6 945

6 710

6 505

2018

6 615

7 110

7 740

8 365

8 465

8 735

9 085 

8 225

7 780

7 845

8 005

8 305

2019

9010*

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хонины ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6 480

7 095

7 060

7 420

7 490

7 470

7 415

6 710

6 540

6 215

6 085

6 245

2014

6 855

6 675

7 040

7 630

7 800

7 685

7 030

6 585

6 395

5 965

5 835

5 940

2015

5 860

6 140

6 735

7 460

7 555

7 455

6 830

6 050

5 540

4 510

4 200

3 930

2016

4 625

5 495

5 970

6 935

6 945

6 525

5 780

5 605

4 940

4 250

3 945

4 390

2017

5 650

6 030

6 675

7 080

7 235

6 700

6 575

6 395

6 210

5 760

5 380

5 140

2018

5 240

5 945

6 560

7 290

7 490

7 515

7 535 

6 980

  6 415

 6 440

6 690

6 695

2019

7290*

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* 4-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 50 төгрөгөөр (0.7%), хонины цул махны үнэ 135 төгрөгөөр (1.8%) тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6700 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны I сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 6.7 хувиар буюу 15000 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-330000 төгрөгөөр тус тус худалдаж байна. 

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2608 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Атар Өргөө” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 20.2 хувиар буюу 438 төгрөгөөр өссөн байлаа.

Хүснэгт 2. Хэвийн боовны дундаж үнэ, төгрөг, 2014-2019 оноор

 

2014.01.22

2015.02.11

2016.02.03

2017.02.15

2018.02.07

2019.01.23

Ширхэг

2035

2120

1955

2062

2170

2608

15 ширхэг

30525

31800

29323

30930

32550

39123

21 ширхэг

42735

44520

41052

43302

45570

54772

Хүснэгт 3. Ууцны дундаж үнэ, төгрөг, 2014-2019 оноор

Үнийн

хязгаар

2014.01.22

2015.02.11

2016.02.03

2017.02.15

2018.02.07

2019.01.23

Дээд

400000

315000

260000

265000

290000

330000

Доод

125000

145000

125000

120000

160000

150000

Хүнсний ногооны үнэ

2019 оны I сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол байцай 0.8 хувиар өсөж 1200 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft