Сум

Махны дундаж үнэ

2014 оны 6-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7530 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8635 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 115 төгрөгөөр, үхрийн цул мах 1.9 хувиар буюу 210 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. 

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014 

7980

7775

8425

8370

8685

8635*

 

 

 

 

 

 

Хонины мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014 

6855

6675

7040

7630

7800

7530*

 

 

 

 

 

 

* 4-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 125 төгрөг, хонины цул мах 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна. 

Гурилын үнэ 

2014 оны 6-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 780-1100 төгрөг, 2-р зэргийнх 600-810 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1150 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2014 оны 6-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 3.8 хувиар буюу 75 төгрөгөөр өсчээ.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft