Сум

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2016 оны 8-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос9 нэрийн барааны үнэ тогтвортой, 14нэрийн барааны үнэ буурсан, 9нэрийн барааны үнэ өсчээ.  

Махны дундаж үнэ

2016 оны 8-р сарын1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар6275төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7625 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.2 хувиар буюу 890 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 6.8 хувиар буюу 554 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”,  “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500-7000төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2016 оны сар, төгрөг

Үхрийн мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 он 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280
2014 он 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465
2015 он 7415 7565 7810 8080 8145 8445 7985 7230 7005 5975 5620 5520
2016 он 6165 6875 7105 8170 8495 7930 6735 7625*        
Хонины мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 он 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245
2014 он 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940
2015 он 5860 6140 6735 7460 7555 7455 6830 6050 5540 4510 4200 3930
2016 он 4625 5495 5970 6935 6945 6525 5510 6275*        

* 1-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.9 хувиар буюу 765 төгрөгөөр өссөн бол хонины цул мах 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоохоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 8-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.     

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 8-р сарын 1-р долоо хоногийн төмс хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 7.4 хувиар буюу 80 төгрөгөөр, монгол лууван 12.6 хувиар буюу 320 төгрөгөөр, монгол байцаа 16.9 хувиар буюу 250 төгрөгөөр, монгол манжин 21.6 хувиар буюу 690 төгрөгөөр тус тус буурсан бол хятад сонгины үнэ тогтвортой байлаа. 

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft