Сум

Махны дундаж үнэ                              

2021 оны 4 дүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12468 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13862 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 226 төгрөгөөр (1.7%), үхрийн цул махны үнэ 394 (2.5%) төгрөгөөр тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 12800 төгрөг, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, төгрөг

Үхрийн ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2015

7 415

7 565

7 810

8 080

8 145

8 445

7 985

7 230

7 005

5 975

5 620

5 520

2016

6 165

6 875

7 105

8 170

8 495

7 930

6 950

6 865

6 120

5 235

5 495

5 580

2017

6 775

7 405

7 785

7 985

8 230

7 905

7 725

7 375

7 250

6 945

6 710

6 505

2018

6 615

7 110

7 740

8 365

8 465

8 735

9 085 

8 225

7 780

7 845

8 005

8 305

2019

8 875

8 925

9 390

9 635

10 960

11 700

12 280

11 540

11 375

10 950

10 090

9 755

2020

10 534

11 415

11 665

11 735

11 940

12 640

12 760

11 760

11 235

10 855

11 075

11 210

2021

11 615

12 605

12 670

13 862*

 

 

 

 

 

 

 

 

Хонины ястай мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2015

5 860

6 140

6 735

7 460

7 555

7 455

6 830

6 050

5 540

4 510

4 200

3 930

2016

4 625

5 495

5 970

6 935

6 945

6 525

5 780

5 605

4 940

4 250

3 945

4 390

2017

5 650

6 030

6 675

7 080

7 235

6 700

6 575

6 395

6 210

5 760

5 380

5 140

2018

5 240

5 945

6 560

7 290

7 490

7 515

7 535 

6 980

6 415

6 440

6 690

6 695

2019

7 170

7 340

7 945

8 710

9 820

10 430

10 045

9 700

9 640

9 095

7 710

7 635

2020

8 705

9 600

9 765

9 835

10 125

10 385

10 650

9 870

9 170

8 715

8 635

8 580

2021

9 040

10 460

10 705

12 468*

 

 

 

 

 

 

 

 

*2-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 527 төгрөгөөр (4.4%), хонины цул махны үнэ 214 төгрөгөөр (1.7%) тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” захад хамгийн хямд буюу 10500 төгрөгөөр, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 13900 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2021 оны 4 дүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2021 оны 4 дүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол байцай 5.1 хувиар өсч 2130 төгрөгөөр, монгол хүрэн манжин 3.7 хувиар өсч 2667 төгрөгөөр, сонгино 7.1 хувиар өсч 2011 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft