Сум

Махны дундаж үнэ

2014 оны 6-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7670 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8740 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 225 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7600 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014

7980

7775

8425

8370

8685

8740*

 

 

 

 

 

 

Хонины мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014

6855

6675

7040

7630

7800

7670*

 

 

 

 

 

 

* 2-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.7 хувиар буюу 215 төгрөгөөр, хонины цул мах 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9900 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

2014 оны 6-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1500 төгрөг, 1-р зэргийнх 780-1000 төгрөг, 2-р зэргийнх 550-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 850 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2014 оны 6-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 28.0 хувиар буюу 420 төгрөгөөр өсчээ.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft