Сум


Нийслэл хотын эрүүл, аюулгүй байдлыг тодорхойлох мэдээллийн маягт,
түүнийг нөхөх зааврыг баталсан тухай НЗД-ын А/633 тоот захирамж

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Статистикийн тухай хуулийн 18, 20 дугаар зүйл, Үндэсний Статистикийн хорооны даргын 2014 оны А\83 тоот тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Нийслэл хотын эрүүл, аюулгүй байдлын индексийг тооцоход шаардлагатай дор дурдсан захиргааны статистикийн мэдээллийн маягт, түүнийг нөхөх зааврыг хавсралтын дагуу баталсугай. Үүнд:

1. Ногоон байгууламжийн оны бүртгэл (ЭАБ-1);
2. Авто замын 20.. оны бүртгэл (ЭАБ-2);
3. Явган хүний замын 20.. оны бүртгэл (ЭАБ-3);
4. Агаарын бохирдлыг бууруулах зориулалттай түлш, төхөөрөмж ашиглалтын 20.. оны өрхийн судалгаа (ЭАБ-4а);
5. Агаарын бохирдлыг бууруулах зориулалттай түлш, төхөөрөмж ашиглалтын 20.. оны аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа (ЭАБ-4б);
6. Дулаан алдагдлыг багасгасан барилгын 20.. оны бүртгэл (ЭАБ-5);
7. Цахилгаан эрчим хүчний хангамжийн 20.. оны судалгаа (ЭАБ-6);
8. Цэвэр усны хангамжийн 20.. оны судалгаа (ЭАБ-7);
9. Ус түгээх цэгийн 20.. оны судалгаа (ЭАБ-8);
10. Хог хаягдлын 20.. оны ... -р улирлын үзлэгийн мэдээ (ЭАБ-9);
11. Өрхийн ариун цэврийн байгууламжийн 20.. оны судапгаа (ЭАБ-10а);
12. Аж ахуйн нэгж, байгууллагын ариун цэврийн байгууламжийн 20.. оны судалгаа (ЭАБ-10б);
13. Гадаад, дотоод орчны хяналтын камерын 20.. оны бүртгэл (ЭАБ -11);
14. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны эрүүл, аюулгүй байдлын 20.. оны судалгаа (ЭАБ -12а);
15. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны эрүүл, аюулгүй байдлын 20.. оны судалгаа
{ЭАБ -12б);
16. Газар доорх инженерийн байгууламжийн аюулгүй байдлын 20.. оны судалгаа (ЭАБ-13);
17. Аюултай бүсэд оршин сууж буй өрх, хүн амын 20.. оны судалгаа (ЭАБ-14);
18. Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах шаардлагатай иргэний бүртгэл (ЭАБ-15а);
19. Нийгмийн халамжийн уйлчилгээнд хамрагдсан тэнэмэл иргэдийн хагас, бүтэн жилийн судалгаа (ЭАБ -15б);
20. Эрүүл аюулгүй байдлыг сайжруулахад зарцуулсан хөрөнгийн 20.. оны тайлан (ЭАБ-16);
21. Нийслэлийн нутаг дэвсгэрт 20.. онд бүртгэгдсэн захиргааны зөрчлийн судалгаа (ЭАБ -17);
22. Архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний цэгийн 20.. оны судалгаа (ЭАБ-18);
23. Хаягийн шилжүүлэг хийлгээгүй оршин суугчдын 20.. оны бүртгэл (ЭАБ-19);
24. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний газарт дотоодын хяналтын журам хэрэгжүүлсэн 20.. оны
судалгаа (ЭАБ-20);
25. Нийгмийн халамж, үйлчилгээ шаардлагатай өрх. хүн амын судалгаа (ЭАБ-21);
26. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн төсөл, хөтелбөрийн 20.. онытайлан (ЭАБ -22);
27. Олон нийтийн утасгуй сүлжээний цэгийн оны судалгаа (ЭАБ -23).
28. Тамхигүй орчин бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үнэлгээний хуудас (ЭАБ-А);

Хоёр. Эрүүл, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тооцох анхан шатны бүртгэлийг бүрэн хөтөлж, захиргааны статистикийн мэдээллийн маягтаар үзүүлэлтүүдийг үнэн зөв гаргаж, мэдээллийн урсгалын дагуу Үндэсний Статистикийн хороо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хугацаанд нь шуурхай мэдээлж байхыг нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

Гурав. Мэдээллийн бодит байдлыг хангах зорилгоор нийслэл, дүүрэг, хорооны нутаг дэвсгэрийн батлагдсан хилийн зааг, авто зам, газар доорх инженерийн байгууламжийн талаар газрын зураг бүхий лавлагааг гаргаж өгөхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар (Н.Нацагдорж)-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Ё.Гэрэлчулуун)-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫНЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft