Сум

Махны дундаж үнэ 

2014 оны 7-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7240 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7855 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 1.6 хувиар буюу 165 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” болон “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 он

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014 он

7980

7775

8425

8370

8685

8730

7855*

         

Хонины мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 он

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014 он

6855

6675

7040

7630

7800

7685

7240*

         

* 3-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 40 төгрөг, хонины цул мах 1.6 хувиар буюу 125 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6400 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ   

2014 оны 7-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 780-1100 төгрөг, 2-р зэргийнх 600-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. 

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөгийн үнэтэй байна. “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр худалдаалж байна. 

Төмс, хүнсний ногоо

2014 оны 7-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 9.0 хувиар буюу 100 төгрөгөөр өсч, харин хятад сонгино 1.5 хувиар буюу 20 төгрөг, лууван 3.2 хувиар буюу 75 төгрөг, байцаа 6.2 хувиар буюу 100 төгрөг, манжин 3.9 хувиар буюу 100 төгрөгөөр тус тус буурсан байлаа.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft