Сум

Сүм хийдНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран баталсан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажил хийгдэв.

Сүм хийд, шашны байгууллагыг бүртгэлжүүлэх тооллогыг дараах хууль тогтоомж, эрх зүйн актыг үндэслэн зохион байгуулав. Тухайлбал:
• Монгол Улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 8 дах заалт
• Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дах заалт
• Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft