Сум

Махны дундаж үнэ

2015 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6165 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7605 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 155 төгрөгөөр, үхрийн цул мах 1.2 хувиар буюу 115 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг 

Үхрийн мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013 

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014 

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015 

7415

7605*

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хонины мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013 

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014 

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015 

5860

6165*

 

 

 

 

 

 

 

 

 

 

* 2-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 195 төгрөг, хонины цул мах 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.  

Гурилын үнэ 

2015 оны 2-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-970 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1100 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Меркури”, “Барс”, “Макс”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 1100 төгрөгөөр худалдаалж байна.

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 230000 төгрөг байна. 2014 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 12.4 хувиар буюу 32500 төгрөгөөр буурсан байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-180000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 200000-250000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 260000-350000 төгрөгөөр тус тус худалдаж байна. Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2120 төгрөг байна. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх, хамгийн өндөр үнэтэй нь “Талх Чихэр” үйлдвэрийнх байна. Хэвийн боовны үнийн ялгаа нь харагдах өнгө зүс, амт, чанараас шалтгаалж байв. 2014 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 4.2 хувиар буюу 85 төгрөгөөр өссөн байлаа.

Хүснэгт 2. Хэвийн боовны дундаж үнэ, төгрөг, 2010-2015 оноор 

 

2010 он 02.03

2011 он 01.26

2012 он 02.15

2013 он 01.30

2014 он 01.22

2015 он 02.11

Ширхэг

1149

1367

1535

1972

2035

2120

15 ширхэг

17237

20511

22314

29579

30525

31800

21 ширхэг

24132

28715

32240

41410

42735

44520

 Хүснэгт 3. Ууцны дундаж үнэ, төгрөг, 2010-2015 оноор 

Үнийн

хязгаар

2010 он   02.03

2011 он   01.26

2012 он 02.15

2013 он 01.30

2014 он 01.22

2015 он 02.11

Дээд

115000

162500

213500

283333

400000

315000

Доод

68750

85000

127700

100000

125000

145000

Төмс, хүнсний ногоо

2015 оны 2-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.9 хувиар буюу 10 төгрөгөөр буурчээ.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft