Сум

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2015 оны 8-р сарын 3-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос10 нэрийн барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 15 нэрийн барааны үнэ өсчээ.

Махны дундаж үнэ

2015 оны 8-р сарын3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар6170 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7115 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр, үхрийн цул мах 5.3хувиар буюу 480 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10500 төгрөгийн үнэтэй байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг

Үхрийн мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013 он

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014 он

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015 он

7415

7565

7810

8080

8145

8445

7985

7115*

       

Хонины мах

 

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013 он

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014 он

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015 он

5860

6140

6735

7460

7555

7455

6830

6170*

       

* 3-р долоо хоногийн ажиглалтаар

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 6.6 хувиар буюу 380 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.9 хувиар буюу 205 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоохоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ

2015 оны 8-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1180-1500 төгрөг, 1-р зэргийнх 990-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна.“Оргил” супермаркетэд “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала”,  “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури” захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна. 

Төмс, хүнсний ногоо

2015 оны 8-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.6 хувиар буюу 10 төгрөгөөр, монгол лууван 33.0 хувиар буюу 505 төгрөгөөр, хятад сонгино 14.6 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өсч, харин монгол манжин 0.7 хувиар буюу 15 төгрөгөөр, монгол байцаа 20.9 хувиар буюу 420 төгрөгөөр тус тус буурчээ.

Хэл:
Статистикийн хэлтсүүдийн вэб
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2011 Нийслэлийн Статистикийн Газар
Гүйцэтгэсэн BBESoft